2020 оны шилдэг загвар өмсөгч маргааш тодорно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-29 15:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах  “Гоёл” наадам 32 дахь удаагаа болох гэж байна.  

Тус наадмыг угтсан  загварын долоо хоног  Блью Скай зочид буудалд эхлээд байгаа бөгөөд шилдгийн шилдгийг энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тодруулна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны “Топ” модель, шилдэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулах юм.

Топ моделиор 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэл нар шалгарч байв. 2017 онд шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр тодруулаагүй.  Харин 2018 онд Т.Халиунаа, 2019 онд Н.Сарнай топ моделиор тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ