Төрийн албан хаагчид гадаад бодлогын сэдвээр сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-30 12:58:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчиддаа зориулан гадаад бодлогын талаар мэдлэг олголоо.

“Төрийн гадаад бодлого, дипломат харилцаа” сэдэвт энэхүү сургалт нь гадаад бодлогын чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан анхны сургалт гэдгээрээ онцлогтой юм. Сургалтын хүрээнд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Баттогтох “Дипломат ёс, ёслол, эелдэг харилцаанд суралцах нь”, МУИС-ийн багш Г.Баасанхүү “Орчин үеийн олон улсын харилцаанд гарч буй хувьсал ба Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэл” лекцүүдийг тус тус тавьж, харилцан ярилцжээ.  

Холбоотой мэдээ