Төрийн албаны ерөнхий шалгалтыг шинэчилсэн журмаар зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-04 09:18:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад 219 иргэн оролцож, 54 иргэн тэнцсэн байна. Энэ удаагийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгуулжээ.

Хамгийн эхний буюу ерөнхий мэдлэгийн сорилын шалгалтад 219 иргэн оролцож, 57 иргэн 35 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна. Харин монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 56 иргэн оролцож, 54 иргэн 20 ба түүнээс дээш оноо, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 54 иргэн оролцож, 40 иргэн 10 ба түүнээс дээш оноо авч тэнцжээ.

Шалгалтын өмнө нийт бүртгүүлсэн 249 иргэнд цахим шалгалтын талаарх арга зүйн зааварчилгыг өгсөн байна. Харин шалгалтын явцад эмч, хөндлөнгийн ажиглагч, цагдаа зэрэг хэрэгцээ шаардлагатай газрын алба хаагчдыг байлцуулан ажилласан ажээ.



Холбоотой мэдээ