Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 87,1 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-04 13:15:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс 300 тн өвс, 87,5 тн тэжээл тус тус бэлтгэж нөөцөлсөн байна.

Мөн сумдын аюулгүйн нөөцөд 950 тн өвс, 570 тн тэжээл бэлтгэхээс өвс 822 тн, тэжээл 244 тн-ыг тус тус бэлтгэжээ. Малчдын хувьд 50100 тн өвс, 1900 тн тэжээл, 9107 тн хужир бэлтгэхээс 49220 тн өвс, 1362 тн тэжээл, 7006 тн хужир бэлтгэсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд нийтдээ 50470 тн өвс, 1693,5 тн тэжээл, 7006 тн хужир бэлтгэн нөөцөлж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 87,1 хувьтай хангажээ.

Одоогоор аймгийн ихэнх суманд цасан бүрхүүл тогтсон бөгөөд мал аж ахуйн өвөлжилт хэвийн байна. 

Холбоотой мэдээ