УИХ-ын гишүүн Д.Ганхуяг эмгэнэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 09:44:34

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизүд  гүн эмгэнэл илэрхийллээ.

Япон улсын Кюүшюү арлын Күмамото мужид газар хөдлөлтийн улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад буй.

Иймд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгэмийн даргын хувиар эмгэнэл илэрхийлжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ