Нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 20:15:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд улирлын чанартай халдварт ханиад томуу, томуу төст өвчин, хурц халдварт салхинцэцэг өвчин ихэсч хүүхдүүд ихээр өвчилж байгаа аж.

Иймээс тус сумын Засаг дарга Т.Гантулга А/362 тоот захирамж гарган нийтийг хамарсан үйл ажиллагааг 2019 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа. Мөн захирамжид зааснаар хэрэгжилтийг ханган хүүхэд, эцэг, эхчүүдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.   

 

Холбоотой мэдээ