Чиндаогийн татамид Монголын 5 жүдоч хэсгийн аваргын төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чиндао Мастерc-2019” тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө манай жүдочдоос 5 бөх хүчээ сорин барилдахаар болов.
Тухайлбал, эмэгтэй 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг хоёрдугаар тойрогтоо Азербайжаны Алиева Лейлаг ялж, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Долгова Иринатай таарлаа. Харин Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогтоо Португал улсын Коста Катаринаг ялж, хэсгийн аваргын төлөө Францын Клемент Меоаниэтэй барилдана. Эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой хоёрдугаар тойрогтоо Италийн Жиуффрида Одеттэд ялагдаж тэмцээнээ дуусгав.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд хоёрдугаар тойрогтоо Францын Мхиедзэ Лукаг ялж, хэсгийн аваргын төлөө Японы Накаяама Рюжутэй учраа таарсан байна. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Хятадын Шуэ Зияаныг ялж, хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардо Мануелтай хүч үзэхээр болжээ. Г. Хэрлэн Германы Сеидл Себастианыг ялж, гуравдугаар тойрогт Азарбайжаны Шихайлизада Нижаттайг ялж, хэсгийн аваргын төлөө Гүржийн Маргвелашвили Важатай барилдана.
Хэдхэн минутын өмнө эрэгтэйчүүдийн 66 кг-д
барилдаж буй “Хилчин” спорт хорооны бөх, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялснаар
хүрэл медалийн төлөө барилдахаар болов.