Бизнес эрхлэгчид ёс зүйн мэдлэгээ тэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-13 12:16:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв дэх Олон улсын худалдааны төвөөс санаачлан үйлчилгээний ажилчдад зориулсан ёс зүйн сургалтыг зохион байгуулсан байна.

Тус сургалтыг явуулснаар үйлчилгээний ажилчдын харилцаа хандлагад эерэг өөрчлөлт гарахаас гадна үйлчилгээний чанар стандарт сайжирч, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нөлөөлөх гэнэ. Сургалтад нийт 150 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна. Мөн сургалтад санхүүгийн үйлчилгээ хүргэгч ХААН, Төрийн, Голомт банкуудын удирдлага, ажилтнууд оролцжээ. Энэхүү сургалтыг Олон улсын худалдааны төв, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар Д.Тунгалаг тэргүүнтэй “Эрхэм арвин үйлс сан” ТББ удирдан явуулсан байна.  

 

Холбоотой мэдээ