Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-13 11:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр дөхөж буйтай холбоотойгоор гэрлэн чимэглэл, цацруулагчийг болгоомжтой хэрэглэхийг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холбохыг анхааруулж байна.

Мөн цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас, саа, хөвөн зэрэг зүйл дээр хаяхгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллан нэг метр 60 см өндөртэй гэрэл цацруулсаны дараа зургаан секунд орчим суурийн чөлөөт шаталт үргэлжилдэг байна. Ийм тул эдгээрийг өрөө тасалгаандаа хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ