АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-13 13:32:16

БЭЭЖИН. /РИА Новости/. АНУ олон улсын хэлэлцээрийг байнга зөрчиж, хэлэлцээрээс гарч байдаг орчин үеийн дэлхий дахины тайван байдлыг алдагдуулагч хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.


“Хоёрхон жилийн хугацаанд АНУ “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээр, Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээр, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө, НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх зөвлөл, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарчээ. Иймэрхүү гэрээнүүдийг зөрчих, ухрах явдал нь дэлхий дахинд тайван байдлыг алдагдуулж, олон улсын хамтын нийгэмлэгт маш том асуудал үүсгэж байна” хэмээн Ван И БНХАУ-ын гадаад бодлогын асуудлаарх чуулга уулзалтад үг хэлэх үеээрээ мэдэгджээ.


"Өөрийн хүч чадлаараа дэлхийд хамгийн хүчирхэг АНУ олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухарч, дангаар явуулах бодлого, худалдааг хамгаалах бодлогын арга замруу оржээ" хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ