“Мандал хайрхан уулын хишиг” үндэсний бөхийн барилдаанд 64 бөх зодоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-16 13:59:36

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн арслан Батчулууны Батмөнхөд хүндэтгэл үзүүлэх “Мандал хайрхан уулын хишиг” үндэсний бөхийн барилдаан болов.

Үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон бусад удирдах ажилтан, Үенч сумын төлөөлөл оролцож аймгийн Арслан Б.Батмөнхөд хүндэтгэл үзүүлжээ.  

Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн начин Л.Энхсаруул түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек үзүүрлэв.

Харин Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Сундуй, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн начин Ш.Баянжаргал нар шөвгөрлөө.

Холбоотой мэдээ