Бетховены дуусгаагүй бүтээлийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 14:09:46

МОСКВА. /Le Figaro/. Хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен мэндэлсний 250 жилийн ойд зориулан түүний дуусгаагүй бүтээлийг дуусгахаар хөгжим судлаач болон программистууд хамтран ажиллаж байна.  


Үр дүнг нь ирэх оны 4 дүгээр сарын 28-нд танилцуулах юм байна. Суут зохиолч Бетховен алдарт 9 дүгээр симфонио бичиж дуусгасны дараа 10 дугаар симфони дээрээ ажиллаж эхэлжээ. Гэсэн хэдий ч түүнийг нас барсны дараа 10 дугаар симфонийн хэд хэдхэн гар ноорог, төлөвлөгөө л үлдсэн байжээ.


Ийнхүү мэргэжилтнүүдээс бүрдсэн баг машин сургалтын арга зүй болон программ ашиглан Бетховены бүтээлийг дуусгахаар оролдож байгаа аж. 

Холбоотой мэдээ