"Атар-Өргөө"-гийн 43 ширхэг хувьцааг 2.5 сая төгрөгөөр арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-16 18:06:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 16-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 123.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэг сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр  "Махимпекс" (MMX+10.91%) болон "Женко тур бюро" ХК (JTB+10.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар хивс" (UBH-11.76%) болон "Хэрлэн Хивс" ХК (HRL-10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Атар-Өргөө" ХК-ийн 43 ширхэг хувьцааг 2.5 сая төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.28 хувиар өсөж, 19104.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.598.337.862.818.52 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ