Увс аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч зуурдаар амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-16 20:45:05

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн бямба гарагт аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч зуурдаар амь насаа алджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээр осолджээ.

Уг хэсгийн эргэлт огцом учраас хоёр хоногийн өмнө осол гарч, ОХУ-аас зорчиж явсан автомашин осолдож, түүнд явсан хоёр хүн хүнд бэртжээ. Тэднийг авахаар ОХУ-ын Тува улсаас нисдэг тэрэг ирж, улмаар Улаанбаатар хот хүргэжээ. Уг машиныг ачиж явахаар өглөө нь хүмүүс ирэхэд дахин нэг машин яг адилхан осолдсон байсан нь Увс аймгийн иргэн дээрх хоёр залуу байжээ.

Энэ замын огцом эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авахгүй бол осол аваар ар араасаа цуварч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгө сүйдсээр байх нь ээ.

Үүнээс гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир өнгөрсөн бямба гарагт Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.  

 

Холбоотой мэдээ