Газрын тосноос 210.2 тэрбумын орлого төвлөрүүлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-18 12:05:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд нийт 8.15 сая баррель буюу 1.1 сая тн газрын тос олборлон экспортод гаргаад байна.

Газрын тосны олборлолтоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Үүнээс энэ 12 дугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд 6.39 сая баррель буюу 867.1 мян.тн (78.47 хувь) газрын тос олборлож, 6.09 сая баррель буюу 827.7 мян.тн (74.79 хувь) газрын тос экспортолж 12 дугаар сарын 15-ны байдлаар 210.2 тэрбум төгрөг (62.6 хувийн)-ийн орлого хуримтлуулаад байна.


Харин газрын тосны бүтээгдэхүүнээр 12 дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 61 хоногийн нөөцтэй,
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөцтэй,
  • Дизелийн түлш 29 хоногийн нөөцтэй,
  • ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Холбоотой мэдээ