Хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /РИА Новости/. Бразилын
Эрүүл мэндийг хамгаалах үндэсний агентлаг хоол хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг
хориглох шийдвэр гаргажээ.
Тус агентлаг хоол
хүнсний бүтээгдэхүүнд ус төрөгчжүүлсэн тос ашиглахыг 2023 он хүртэл хориглох
бодолтой байна. Энэ арга хэмжээ нь импортоор орж ирсэн хүнсний
бүтээгдэхүүнүүдийг мөн хамрах аж.
Транс тос гэдэг
нь хиймлээр нийлэгжсэн бүтээгдэхүүн бөгөөд хөлдөөсөн пицца, жигнэмэг, бялуунд
байдаг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэхүү бүтээгдэхүүн нь холестерины
түвшинг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог байна.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу 2004 оноос хойш АНУ, Канад, Европын Холбооны
орнууд, Чили, Аргентин зэрэг 49 улс орон хүнсний бүтээгдэхүүн дэх трансжирын
хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авсан байна.