Албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 15:15:49

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр 2016 оны нэгдүгээр улирлын хэрэг шийдвэрлэлтийн тайлан мэдээг танилцуулав.

Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад ч хариулт өглөө. Сэтгүүлчид сонгууль бараг эхэлж буй энэ үед Н.Энхбаяртай холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ гэж асуухад Э.Амарбат  "МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэд хэдэн үйлдэл АТГ-т шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Мөн тэрбээр "Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна" гэх тайлбарыг өгөв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ