Ц.Аюуш багшийг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Засаг
даргаас зорилтот нэвтрүүлгийн сүүлийн шатны 4 багшийн нэгээр шалгараад байгаа Ц.Аюуш багшийг урамшууллаа.
БСШУСЯ, “Боловсрол суваг” телевиз хамтран улсын
хэмжээнд зохион байгуулж байгаа Монгол Улсын шилдэг багш шалгаруулах зорилтот
“Би багш” нэвтрүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн шилдгийн шилдэг 30 багш оролцож
байгаа аж. Тус нэвтрүүлгийн сүүлийн шатны 4 багшийн нэгээр
шалгарч онцгой амжилт үзүүлээд байгаа Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар
сургуулийн бага ангийн багш Ц.Аюушийг урамшуулан санхүүгийн дэмжлэг үзүүллээ. “Би
багш” нэвтрүүлгийн ялагчийг тодруулах дугаар “Боловсрол” суваг телевизээр энэ сарын 21-ний өдрийн 20:30
цагаас гарах ажээ.