Шинэ Зеландад галт уул дэлбэрэх үеэр сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагааг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-24 14:38:19

ВЕЛЛИНГТОН. /TASS/. Шинэ Зеландын Цагаан арлын галт уул дэлбэрсний улмаас сураггүй болсон хоёр хүнийг хайх ажиллагааг тус улсын цагдаа нар түр зогсоох шийдвэр гаргажээ.


Эрэг орчмын бүсийг нарийвчлан шалгасны дараа, мөн агаараас явуулсан хайх ажиллагаагаар юу ч олж чадаагүй учир ийм шийдвэр гаргасан байна. Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэнд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон тухай мэдэгджээ. Цагдаа нар шинэ мэдээлэл авсан тохиолдолд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа аж.


Окленд хотоос өмнө зүгт 270 км зайтай газар Пленти буланд оршдог Цагаан арлын галт уул энэ сарын 9-нд дэлбэрсэн юм. Галт уул дэлбэрэх үеэр ойр орчимд нь 47 хүн аялж байсны дунд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, АНУ, БНХАУ болон Малайзын жуулчид байжээ. "Radio New Zealand" радиогоор энэ сарын 23-нд мэдээлснээр, галт уулын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 17 болж нэмэгдсэн байна.


Цагаан арал бол Шинэ Зеландын цорын ганц идэвхтэй галт уул юм. Уг галт уул өмнө нь 2012 оны сүүлч 2013 оны эхээр дэлбэрч байжээ.


Холбоотой мэдээ