Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн "Лалын улс"-ын 32 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-20 11:16:48

АНКАРА. /Anadolu/. Иракийн хойд нутаг дахь Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн “Лалын улс” бүлэглэлийн 32 босогчийг устгасан тухай зэвсэгт хүчний эх сурвалж мэдээлэв.

Суннитууд болон курд цэргүүдийг бэлтгэдэг Турк дэх бааз руу танк эсэргүүцэгч зэвсэг ашиглан халдсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.

Мосул хотын зүүн хойд хэсгийн Башика цэргийн баазад байсан “М-60” танк бага зэрэг эвдэрсэн байна. Үүний хариуд Туркийн хүчнийхэн босогчдын гал нээж байсан барилга руу гал нээж, барилгыг дэлбэлснээр 10 террористуудыг устгажээ. Үлдсэн террористуудыг зугтах үед нь устгасан байна.

Цэргийн баазын дотор хүн хүчний хохирол гараагүй байна. Тус бааз руу “Лалын улс” бүлэглэл өмнө нь хоёр удаа халдаж байжээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ