Энэ оны сүүлчийн нар хиртэлт өнөөдөр болно

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-12-26 11:33:55

МОСКВА. /RIA Novosti/. Энэ оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр болно. Гэхдээ энэ удаад нар цагираг хэлбэртэйгээр хиртэх ажээ. Сар нарны дүгрэгийг бүтэн хаахгүй учраас нар цагирган хэлбэртэй гал мэт харагдах гэнэ.


Энэ удаагийн нарны хиртэлт нь энэ жилийн гурав дахь хиртэлт бөгөөд сүүлчийнх нь юм. Нарны дүгрэгийн 97 хувь нь халхлагдах хамгийн оргил үе нь Москва цагаар 8 цаг 17 минутад /Улаанбаатарын цагаар 13 цаг 17 минут/ эхэлж 3 минут 40 секунд үргэлжилнэ.


Хиртэлт Сингапурын баруун хэсэгт болон Малаккийн хоолойгоос илүү тод харагдах ажээ. Мөн Саудын Араб, Энэтхэгийн өмнөд нутаг болон Индонезын зарим бүс нутагт тод харагдана. Харин Африкийн зүүн хязгаар, Ази /хойд хэсгээс бусад/, Австралийн баруун хойд нутагт, мөн Энэтхэгийн хойд хэсэгт хэрэв тэнгэр цэлмэг байвал нарны хагас хиртэлт ажиглагдана.


Холбоотой мэдээ