Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-31 13:08:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газар болон ОБГ-аас шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд албаны бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн нэгдсэн эргүүл шалгалт хийж, иргэдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, осгож хөлдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгсэл худалдах, ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Харин аймгийн ОБГ-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны 09,00 цагаас 2020 оны нэгдүгээр сарын хоёрны өдрийн 09,00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж алба хаагчдыг "ЯЦ" дохиогоор цуглуулж албаны болон алба хаагч бүрийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ