Мандал сумын улсын тэргүүний 1 дүгээр сургууль Ш.Ялалтын нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-02 17:41:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Шархүүгийн Ялалтын нэрэмжит болголоо.

Ш.Ялалт нь электрон техникийн чиглэлээр технологи боловсруулан шинэ бүтээл гаргаж, олон улсад нэвтрүүлсэн анхны эрдэмтэн юм. Түүний энэхүү зүтгэлийг нь үнэлэн, хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор ийн тус сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Ш.Ялалт хөдөө орон нутагт тэр дундаа төрж, өссөн Зүүнхараадаа телевизийн нэвтрүүлэг анх удаа хүлээн авах систем санаачлан ашиглалтад оруулсан байна.

Мөн 1978 онд “Хөдөлгөөнт объектыг дижитал телевизийн системийн тусламжтайгаар илрүүлэн шинжлэх нь сэдвээр “Техникийн ухааны дэд эрдэмтэн” цол хамгаалжээ. Тэрээр 1981-1983 онд ЗХУ-ын ШУА-ийн захиалгатай 6 төрлийн электрон багаж нийлүүлж, Монгол Улсын түүхэнд анх удаа электрон техник гадаадад экспортолсон анхны инженер гэдгээрээ түүхэн гавьяатай нэгэн юм. Тэрч бүүхэл хамгийн анхны “Монел” телевизийг зохион бүтээсэн ажээ. Түүний энэхүү гавьяаг төр үнэлж 1991 онд Шархүүгийн Ялалтын хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд анхдагч онцгой хувь нэмрийг нь үнэлж 2013 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ.

Холбоотой мэдээ