"Дархан гурил тэжээл", "Талх чихэр"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-03 18:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,  нэгдүгээр сарын 3-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 24.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 157.930 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан байна. 

Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+14.99%) болон "Талх чихэр" ХК (TCK+5.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-14.03%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.1 хувиар өсөж, 19511.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.666.684.969.708 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ