Тооллогод ажиллах тоологч, шалгагч нар сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-06 12:30:26

Архангай /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Аймгийн хэмжээнд 103 тоологч, 28 шалгагч ажилахаар сургалтад хамрагдаж байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулснаар засаг захиргааны анхан шатны нэгж баг, хорооны түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн нэг бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэж, ирээдүй хэтийг төлөвлөх, суурь мэдээллийг бий болгоно.

Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэл дээр суурилсан болон уламжлалт арга гэсэн хосолмол байдлаар явуулна.

Иргэд та бүхэн 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө цахимаар болон баг, хороондоо очиж өөрийн болон өрхийн мэдээллээ шалгаж баталгаажуулахыг Үндэсний Статистикийн хороо болон аймгийн Статистикийн хэлтсээс уриалж байна.

Холбоотой мэдээ