Баруун бүсийн футзалын "Хөвгүүдийн цом-2020" тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-07 15:04:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын U16, U14 насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн /2019.01.07/ Увс аймагт болж байна.


Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт долоон багийн 105 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.


Дээрх хоёр насны ангилал тус бүрд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах шигшээ тэмцээнд оролцох эрх авна. Шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Холбоотой мэдээ