Хүн ам, орон сууцны тооллогод идэвхтэй оролцохыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-15-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Ховд аймгийн хэмжээнд мэдээлэл цуглуулалтын ажлыг 97 тоологч, 26 шалгагч хийхээр бэлтгэжээ.
Уг
тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж
байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж улмаар өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг
дүгнэх, ирэх жилийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач
холбогдолтой гэнэ.
Тиймээс
иргэн бүр өөрийн өрхийн бүртгэлтэй баг, сум, хороонд хандаж, мэдээллээ хянан
баталгаажуулах замаар ээлжит тооллогод идэвхтэй оролцохыг Ховд аймгийн
Статистикийн хэлтсээс уриалав.