Зэвсэгт хүчний 338-р ангийн байлдагч зодуулж эмнэлэгт хүргэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 11:21:40

2016 оны 4-р сарын 15-ны өдөр  Сүхбаатар аймагт байрлах Зэвсэгт хүчний 338-р ангийн байлдагч  “О” нь  албан үүргээ гүйцэтгэж  байхдаа зодууллаа гэх шалтгаанаар АНЭ-т хүргэгдэн иржээ. 

Байлдагчийн биеийн байдал  дээрдэж байгаа гэдгийг эмчлэгч эмч нь хэлж байгаа юм. Одоогоор тархины хатуу ясны доор жижиг хэмжээний цус хурсан гэсэн оноштойгоор хэвтэн  эмчлүүлж байна.

Зэвсэгт хүчний 338-р ангийн байлдагч “О“ нь 20 настай, Дорнод аймгаас 2015 оны 2-р ээлжээр тус ангид татагдан иржээ. Байлдагчийн хэлж байгаагаар харуулд гарч байх үед нь хал цэргүүд нь оны ялгаа гаргаж түүнийг зодсон, яг юу болсоныг би сайн санахгүй байна, ухаан алдаад эмнэлэгт ирсэн хойноо сэрсэн гэж мэдүүлж байгаа юм.

Харин зэвсэгт хүчний 338-р ангийн штабын дарга Н. Гантөмөр,  тухайн цэргийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ унтаж байсан  тул холбогдорх албаны хүн алгадсан. Улмаар унахдаа юм мөргөж унасан гэж мэдэгдлээ.

Хохирогч О-г түүний ах Б. Эрдэнэ  Дорнод аймгаас ирж сахиж байгаа юм байна. Уг хэргийг үнэн учрыг олохоор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ