ХӨСҮТ-д АШУҮИС-ийн оюутнууд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-21 11:28:17

Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөхөөр ХӨСҮТ-д түр ажиллах хүсэлтэй АШУҮИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажилуулахаар болжээ.

Оюутнуудыг ирэх сарын 5 хүртэл тус төвд жижүүрт гаргана. Улаан бурхан өвчний улмаас гурван сарын дотор 59 хүүхэд хорвоог орхисон талаар албаныхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хэдийгээр эмнэлгийн эмч ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртасгасан цагаар ажиллаж байгаа ч уг өвчнийг анагааж дийлэхгүй байгаа юм.

Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгээр энэ өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсээр байна. Нийслэлд улаанбурхан өвчнөөр 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгааг ч албаныхан онцлов.

Хэсэг хугацаанд намжсан улаанбурхны халдвар яагаад дахин дэгдээд байгааг эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Сүүлийн хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бол энэ он гарсаар нийслэлд 3000 хүн өвчилсөн дүн мэдээ байна.

Холбоотой мэдээ