Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-10 12:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт эхэллээ.


Уг уулзалтын өмнө ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэллтэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцжээ.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гаргахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан бөгөөд АНУ-ын тал дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ онд Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, ноён Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлжээ.


Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вонтой уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ