АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 09:58:21
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ энэ долоо хоногт Вашингтон хотноо айлчилж, худалдааны хэлэлцээрт /нэгдүгээр үе шат/ гарын үсэг зурна гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгджээ.


Түүний айлчлал энэ сарын 13-15-нд болно гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдэлдээ дурдав.


Худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл хэрэгт АНУ болон БНХАУ-ын хэлэлцэгчид нягт хамтран ажиллаж байна гэж тэрбээр мөн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ