ТТ кофены газраар үйлчлүүлэхдээ хуучин номоор төлбөр хийх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт ТТ кофены газар шинээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Орон
нутагт кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэд чөлөөт цагаа үр
бүтээлтэй өнгөрүүлэх, цэвэрхэн дулаан орчинд тухлах боломж бүрдүүлснээрээ давуу
талтай аж.
Мөн
иргэдэд амт, чанартай бүх төрлийн кофе санал болгож байна. Улмаар үйлчлүүлэгч нарт хөнгөлөлт үзүүлэх зорилгоор хуучин номоор төлбөр хийх боломж бүрдүүлсэн байна.
Тус газар нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Good Brissа” кофены газраас үр авсан. Мөн кофе найруулахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.
ТТ
кофены газар нь аймгийн Музейн эсрэг талд, Эрдэм дээд сургуулийн нэг давхарт үйл
ажиллагаа явуулж байгаа юм.