Эквадорт галт уулын дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 14:57:58

МОСКВА. /TASS/. Эквадорт өнгөрсөн ням гарагт Ла-Кумбре галт уул дэлбэрсэн тухай Галапагос цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Ла-Кумбре галт уул 18:15 цагийн орчимд идэвхжиж эхэлсэн” хэмээн хүрээлэнгийн ажилтнуудын мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ. 


Ла-Кумбре нь Галапагоссын арлуудын хойд хэсэг дэх хүн ам оршин суудаггүй Фернандина аралд байрладаг байна. 1.5 мянган метрийн өндөртэй уг галт уул нь хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард дэлбэрч байжээ.  

Холбоотой мэдээ