"Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөгөөр суралцагсдын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2020-01-16 13:20:11

Төв /МОНЦАМЭ/. Заамар сумын ЕБС-ийн зааланд МСҮТ-өөс санаачлан "Мэргэжил бүхэн сайхан" сэдэвт мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ  үйл ажиллагаанд МСҮТ-ийн 339 сурагчаас 326 сурагч өөрсдийн хийсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Заамар сумын МСҮТ нь 12 мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд энэ өдөрлөгт сурагчдынхаа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж, иргэддээ үйлчилжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Заамар суман дахь МСҮТ нь 1968 онд "Малчны сургууль" нэртэй байгуулагдсан бол  1969 онд ХАА-н техник мэргэжлийн сургууль болж нэрээ өөрчилсөн байна. 1992 оноос МСҮТ нэртэйгээр үйл ажиллагаа  явуулж байгаа бөгөөд 50 жилийн түүхэндээ 7500 гаруй мэргэжлийн ажилтан бэлтгэжээ. 

МСҮТ-ийн хүүхдүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгийн иргэд худалдан авахын зэрэгцээ, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга авсан байна.  МСҮТ-ийн сургагч багш нар энэ үеэр сургалтын үйл ажиллагаагаа танилцуулж, өөр өөрсдийн мэргэжлээр элсэлт авсан байна. 


Холбоотой мэдээ