Нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-15 15:19:22

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хотгор”, “Эрчим-Баян-Өлгий” компанийн үйл ажиллагаатай энэ сарын 13-нд газар дээр нь очиж танилцсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ, МХГ, БОАЖГ-ын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд явжээ. Энэ үеэр тус нүүрсний уурхайн компаниудын Бөхмөрөн сумтай байгуулсан хамтран ажиллах гэрээ болон 2019 оны Байгаль орчны менежмент төлөвлөгөөний тайлангийн үнэлгээг газар дээр нь дүгнэж, 2020 оны төлөвлөгөөнд Бөхмөрөн сумаас нэмж оруулах саналыг тусгасан байна.

2019 оны хувьд тухайн уурхайнууд Байгаль орчны менежмент төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлаа зохих хэмжээнд хийж гүйцэтгэжээ. Харин Бөхмөрөн сумтай хамтран ажиллах гэрээний биелэлтийг “Хотгор” компани 100 хувь, “Эрчим-Баян-Өлгий” компани 86 хувьтай хангасан байна. Үүнээс гадна дээрх хоёр уурхай сумын ЗДТГ-тай “Дүйцүүлэн хамгаалах" ажлын хүрээнд 5 жилийн төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ