5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-14 15:06:10

ВАШИНГТОН. /TASS/. Тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны 5G системийг бүтээх ажилд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео холбоотнууд болон түншүүддээ уриалжээ.


“Бид БНХАУ-тай хамтран ажиллаж болох хэдий ч үндэсний аюулгүй байдлыг хөндсөн маш ноцтой асуудалтай холбоотойгоор өөрсдийнхөө өмнө үнэнч шударга байх ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

"Хятадын компаниудад хакердуулахвий, санааг нь хулгайлахвий гэх айдас болгоомжлол нь АНУ-ын бизнес эрхлэгчдийн орлогоос хороож байна. Хамгийн гол нь зүгээр нэг болгоомжлол төдийгүй эдийн засгийн инновацийн салбарын тогтолцоог бүхэлд нь нураах юм" хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ