Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-15 12:22:47

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн өмчит нефть, хийн компани болох “PDVSA”-д 4.5 сая торх нефтийг петро криптовалютаар худалдахыг тушаасан зарлигт мягмар гарагт гарын үсэг зуржээ.


Мадурогийн мэдэгдсэнээр, уг тогтоол хэрэгжсэний дараа “PDVSA” "олборлосон бүх нефтийнхээ борлуулалтыг петро руу хөрвүүлэх зорилтоо биелүүлэх хүртэл" өдөрт 50 мянган торх нефтийг петрогоор худалдах ёстой байна.


Үндэсний криптовалют гаргаж байгаагаа Мадуро 2017 оны 10 дугаар сард мэдэгджээ. Криптовалютын худалдаа 2018 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн байна. Түүний өртөг нь тус улсад олборлосон нэг торх нефтийн үнэтэй тэнцдэг ажээ.


 

Холбоотой мэдээ