ЕБС-дад 34 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2020-01-15 14:56:16

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЕБС-д МУБИС-ийн дэргэдэх “Моноцүкүри" төслөөс физикийн хичээлд хэрэглэгдэх иж бүрэн багажийг гардууллаа.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, МУБИС-ийн дэргэдэх “Моноцүкүри" төсөлтэй байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу 2 дахь жилдээ ийнхүү физикийн иж бүрэн багаж нийлүүлж байгаа ажээ.

Энэ удаад 11 сургуульд физикийн цахилгаан соронзон бүлгийн 34.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 иж бүрэн цогц багажийг хүлээлгэн өгсөн байна. Төслийн багаас уг багажийг сургалтад хэрэглэх багш нарт "Цахилгаан соронзон цогц багажийг ашиглах" сэдэвт сургалтыг явуулжээ.

 “Моноцүкүри” төвийн эрхлэгч доктор, профессор Р.Базарсүрэн "Монгол инженерийн боловсролын суурь болсон физикийн хичээлийн сургалтын чанар, сургалтын орчинд онцгой анхаарч, бүхий л талаар тусалж дэмжин ажиллаж байгаа Төв аймгийн Засаг дарга болон удирдлагуудын санал санаачилга нь бусад аймагт үлгэр жишээ болохуйц сайхан ажил" гэдгийг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм.

Энэ хичээлийн жилд "Оптикийн цогц багаж"-ийн төслийг дээрх сургуулиудыг хамруулан хэрэгжүүлэх гэнэ.

Холбоотой мэдээ