Төрийн албаны ерөнхий шалгалтад 25 иргэн бүртгүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-16 14:52:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор энэ оны төрийн албаны ерөнхий шалгалтын зар, мэдээллийг энэ сарын нэгнээс олон нийтэд мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 25 хүн бүртгүүлсэн бөгөөд энэ сарын 30-ны өдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авах гэнэ. Шалгалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох бичиг баримт бүрэн, цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэнд тооцох учраас иргэд төрийн албаны салбар зөвлөл болон цахим хаягаар мэдээлэл авах боломжтой юм. Шалгалт өгөх хуваарийг ирэх сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах ажээ.

Холбоотой мэдээ