Ажиллаж буй сумдынхаа аюулгүйн нѳѳцѳд 800 боодол ѳвс гардууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-15 21:10:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Ерѳнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын бүрэлдэхүүн Бор-Өндөр, Дархан суманд ажиллахдаа тус сумдын аюулгүйн нѳѳцѳд 800 боодол ѳвс гардуулж өглөө.


Түүнчлэн Эрүүл мэндийн тѳвүүдэд нь 10 сая тѳгрѳгийн тоног тѳхѳѳрѳмж хүлээлгэн өгснөөс гадна Хэнтий аймагт нийт 170 тонн тэжээл 50 хувийн хѳнгѳлөлттэй үнээр ѳгч буйгаа мэдэгдлээ.


Дархан суманд 979.1 сая төгрөгөөр 15м х 24м харьцаатай хоёр давхар ЗДТГ, Соёлын тѳвийн ѳргѳтгѳл, цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг улсын болон орон нутгийн тѳсвѳѳр барьж байгуулсан байна. Тус сумын Засаг дарга Ж.Энхтѳр Хэнтий аймагт, Дархан суманд түүхэн бүтээн байгуулалт ѳрнѳж буйг онцлоод ард иргэд Засгийн газрын үйл ажиллагааг талархан дэмжиж байгааг дуулгав.


Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Монгол орны хѳгжил дэвшил, эдийн засаг, бүтээн байгуулалт, Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар танилцуулж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна. 


Засгийн газрын орон нутагт ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, Засгийн газар, харьяа яамдын шинжээчид, зѳвлѳхүүд мѳн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, орон нутгаас аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, зарим агентлаг хэлтсийн дарга нар ажиллаж байна.

Холбоотой мэдээ