ӨНӨӨДӨР: “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” чуулган болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 06:35:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 16-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын чуулган болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран "Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80881000.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “Оюу Толгой” компанийн байранд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн гишүүд тус уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын үндэсний лавлагаа лабораторид Олон улсын Мерск байгууллагаас хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж хандивлана.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна. Утас:  91100461

11.00 цагт МУЗН-ийн байранд тус нийгэмлэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр "Бичил глобус" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, төрийн албыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Орхон аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Засгийн газрын XII байранд нийслэл, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 86007061

Холбоотой мэдээ