"Марш тактик- тусгай бэлтгэл”-ийн тэмцээн зохиион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-16 11:03:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн ОБГ-аас "Марш тактик- тусгай бэлтгэл”-ийн тэмцээн зохион байгуулж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг шалгалаа.

Байнгын бэлтгэл бэлэн байдалд байдаг алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой "Марш тактик- тусгай бэлтгэл”-ийн энэхүү тэмцээнд нийт таван баг оролцож, ахмад Б.Одбаяр захирагчтай гуравдугаар салаа түрүүлж, ахмад Ц.Доржпүрэв захирагчтай нэгдүгээр салаа, дэслэгч Э.Булган захирагчтай дөрөвдүгээр салаа удаалж алба хаагчдаа тэргүүллээ.

Марш тактикийн тэмцээнд инженерийн саадыг давах, хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, гал унтраах байлдааны тархалт, гранат шидэх, АКА-47 бууны задаргаа, угсаргаа, магзен сумлах даалгавруудыг өртөөлөн гүйцэтгэж, 5 километрийн замыг туулж өрсөлдсөн байна.

Энэ үеэр алба хаагчдынхаа дунд мөн 100 буудалт даам, ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ажээ. 

Холбоотой мэдээ