“Toyota” нисдэг таксины үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 11:31:12

ТОКИО. /TASS/. Японы хамгийн том автомашины компани “Toyota” такси үйлчилгээнд ашиглах зорилгоор нисдэг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг “Joby Aviation” компанид 394 сая ам.долларын хөрөнгө оруулалт  хийнэ.


“Агаарын орон зайгаар хүн хүргэж өгөх нь “Toyota” компанийн урт хугацааны зорилт байсан. Автомашины бизнесээ үргэлжлүүлэх зуураа энэхүү хэлэлцээрийг байгуулсан нь томоохон боломжийг бидэнд олгож байгаа юм. Бид энэ зорилтыг “Joby” компанитай хамтран хэрэгжүүлж, тээврийн салбарт өөрчлөн байгуулалт хийх нөөц бололцоогоо хөгжүүлэх бодолтой байна” хэмээн “Toyota” компанийн ерөнхийлөгч Акио Тоеда цохон тэмдэглэжээ.


Хоёр компани цаашид олноор үйлдвэрлэх нисдэг таксины технологийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Төлөвлөгөөнийхөө талаарх илүү нарийн тодорхой мэдээллийг талууд  хожим мэдэгдэх аж. 

Холбоотой мэдээ