Вирусийн илрүүлэг шинжилгээнд залуучуудын 50 гаруй хувийг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-16 13:13:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 15-аас дээш насны 30 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.

15-39 насны залуучуудын 25200 буюу 52.8 хувь, 40-65 насны иргэдийн 25183 буюу 90.0 хувь, 65-аас дээш насны иргэдийн 2555 буюу 50 хувийг хамруулжээ. Вирусийн халдвар илэрсэн иргэдийн 70 хувийг идэвхжил тоолох шинжилгээнд, идэвхжил өндөртэй иргэдийн 80 гаруй хувийг С вирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан аж.

Илрүүлэг шинжилгээ, эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалын 100 хувийн санхүүжилтээр зохицуулагдсан бөгөөд эрүүл мэндийн даатгалгүй, эрсдэлт бүлгийн 5290 иргэний оношлуурын зардалд шаардагдах 14.8 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

Гурван жилийн дунджаар илрүүлэг шинжилгээний хамрагдалт 64.2 хувьтай байгаа ба элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар хамгийн бага гурван аймгийн жагсаалтад орж байна.

 

Холбоотой мэдээ