Гватемал Венесуэлээс дипломат харилцаагаа тасална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-17 12:14:19

ГВАТЕМАЛ. /Xinhua/. Венесуэл улсаас дипломат харилцаагаа тасалж, Каракас хот дахь Элчин сайдын яамныхаа /ЭСЯ/ үйл ажиллагааг зогсооно гэж Гватемал улсын шинэ Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи пүрэв гарагт мэдэгджээ.


А.Жамматтеи Вашингтонд төвтэй Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагротой уулзсаны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


“Бид Венесуэл дэх Элчин сайдын яаманд одоог хүртэл ажиллаж байгаа цорын ганц ажилтан болох Гадаад хэргийн сайдад эх орондоо эргэн ирэх үүрэг өгсөн. Ингэснээр бид Николас Мадурогийн Засгийн газраас харилцаагаа бүрмөсөн таслах бөгөөд ЭСЯ-аа хаана” гэж Гватемалын Ерөнхийлөгч мэдэгджээ.


Энэ долоо хоногийн мягмар гарагт ерөнхийлөгчийн тангараг өргөсөн А.Жамматтеи Латин Америкийн орнуудын Лима бүлэг болон Риогийн тунхаг дахь Гватемалын оролцооны талаар Л.Альмагротой хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ