СЭЛЭНГЭ: Нэр нь тодроогүй баатар

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2025-03-14 11:10:41

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэн Ардын хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явсан нэр нь үл тодроогүй өвөг дээдсээ тодруулан таниулж, түгээн дэлгэрүүлж байна.

 

Сайн Ноён хан аймгийн Ганжуур түшээ гүнгийн хошуу, Одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Амгалангийн Жамаа нь Монгол орноо харийн дарлалаас чөлөөлөх, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээх их үйлсэд чин сэтгэлээ зориулан Ардын журамт цэрэгт өөрийн 3 хүүгээ мордуулж байсан байна.

 

Ах дүү 3 партизаны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зэр зэвсэг, гавьяа шагнал зэргийг тэдний нэг Жамаа овогтой Рагчаагийн ач хүү болох Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтсийн дарга асан, хурандаа өдгөө Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн сан хөмрөгт бэлэглэжээ.

  

А.Жамаагийн том хүү, партизан Ж.Зэнэмидэр:

 

Дунд хүү, партизан Ж.Рагчаа:

 

Бага хүү, партизан Ж.Ойдов:



Холбоотой мэдээ