Хугацаа дууссан болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-19 14:35:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газар,  МХГ-ын хамтарсан шалгалтаар худалдаа  үйлчилгээний төвүүдэд хугацаа нь дууссан болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус бараа бүтээгдэхүүнийг илрүүлэн устгалаа.

Нийт 130 гаруй нэр төрлийн хоёр сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн болон 21 төрлийн 612 ширхэг нэг сая 647 мянган төгрөгийн үнэ бүхий эм, био бэлдмэл, оношлуурыг устгасан байна.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны төв болон найман нэрийн хүнсний дэлгүүрийг шалгасан. Энэхүү ажлын хүрээнд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус  бялуу, гурилан бүтээгдэхүүн,  эм, био бэлдмэлийг илрүүлжээ.

Иймд иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хугацааг сайтар шалгах, үйлдвэрлэсэн газрыг нягталж байхыг анхаарууллаа. Түүнчлэн эм, био бэлдмэлийг баталгаатай, худалдаалах эрхтэй газраас худалдан авахыг МХГ-аас зөвлөлөө.

Холбоотой мэдээ