АТГ-аас сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-18 09:20:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар нь “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлалаа.


"NEW GENERATION-NO CORRUPTION" илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн нь хүүхдүүдийг шударга ёсны тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох, шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд нь дэмжих зорилготой юм. Ирэх сарын 1-8-нд болох уг тэмцээн гурван үе шаттай. Оролцогчид нь “Шударга нийгэмд миний оролцоо” сэдвээр 4 минутад багтаан илтгэлээ танилцуулах бөгөөд шилдэг 90 илтгэгчийг ирэх сарын эхээр шалгаруулах юм байна. Шалгарсан 90 илтгэгчийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулсны дараа “Шударга ёс хөгжлийн үндэс” сэдэвт дараагийн шатанд өрсөлдүүлнэ.


Илтгэх ур чадварын нээлттэй тэмцээний III шатанд шилдгийн шилдэг 9 илтгэгчийг шалгаруулан, “Шинэ үе шударга ирээдүйг бүтээнэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, аваргыг тодруулах ажээ.



Холбоотой мэдээ