"Geonet-Дундговь" аппликэшн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-20 13:50:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГХБХБГ- аас 2019 онд "Geonet- Дундговь" аппликэшн гаргаж, энэ нь салбартаа "Шинэ ажил" номинацид шалгарчээ.

Энэхүү аппликэшн нь 2016 оноос газрын харилцааны салбарт улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгөөр зохион байгуулж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын үр дүнд бий болсон олон мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү апп-аас сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн координатжуулалт, хаягийн мэдээллийн сан, аймгийн нийт нутаг дэвсгэрийн хөрсөн болон бусад төрлийн автозамын сүлжээний тоон зураг, 2017, 2018 оны өвөлжөө, хаваржааны доорх газрын судалгаа, хэмжилтийн ажил, өвөлжөө хаваржааны доорх газар эзэмшигчдийн бүртгэлийн мэдээллийн сан, 2017, 2018 онд хийсэн аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газруудын мэдээлэл болон 2019 онд аймгийн ИТХ- аар баталсан 15 сумын 68 багийн заагийн  мэдээллийг тус тус  авах боломжтой ажээ.
Газрын харилцааны салбарт хийж байгаа ажлын үр дүн, мэдээллийг танилцуулах энэхүү ухаалаг төхөөрөмж нь Монгол Улсын хэмжээнд анхдагч бөгөөд иргэд гар утсандаа аппликэшнийг татан авч, ГХБХБГ-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглах боломжтой гэж тус газрын албан хаагчид танилцууллаа.

Холбоотой мэдээ