ШУТИС ухаалаг ангитай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-20 13:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн 27 сургууль ухаалаг технологиор тохижуулсан ангитай болоод байна.

Багш, сурагчид  сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хичээлээ сонирхолтой байдлаар судлах боломжтой болсон энэхүү төслийг БНСУ-ын Кёнги аймгийн Санмён их сургууль хэрэгжүүлж байгаа юм.

Зөвхөн ЕБС гэлтгүй ШУТИС энэхүү төсөлд хамрагдаж эхлэв. Ухаалаг ангид олон үйлдэл нэг дор хийх боломжтой байдлаар програмчилсан самбар, 30-аас дээш тооны оюутан ашиглах боломжтой суурин компьютер суурилуулжээ.

ШУТИС-д ухаалаг анги нээх ёслолын үеэр тус сургуулийн захирал Б.Очирбат хэлэхдээ, “Мэдээллийн технологийн ололт амжилтад түшиглээд онлайн хичээлээр солонгос хэлийг суралцах боломж бүрдэж байна. Мөн ухаалаг ангийг бусад төрлийн хичээлд ч ашиглах боломжтойгоороо давуу талтай” хэмээн онцоллоо.

Багш нар хичээлээ сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар заах нэн таатай боломж олгож байгааг “Монголын дунд сургуулиудын солонгос хэлний багш нарын холбоо”-ны тэргүүн Б.Саран-Отгон тодотгов.

Төслийн хүрээнд, ухаалаг ангид хичээл заах багш нарыг тусгай сургалтад хамруулан, гарын авлагаар хангажээ. 



Холбоотой мэдээ